Сүүлийн хоёр хоногт 478 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар автомашин жолоодсон 411 зөрчил бүртгэгджээ
2022/03/09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өнгөрсөн хоёр хоногт нийт 4,598 гомдол мэдээлэл, дуудлага иржээ. Тодруулбал, гуравдугаар сарын 7-ны өдөр 2,143, гуравдугаар сарын 8-ны өдөр 2,455 гомдол бүртгэгдсэн байна.
Тухайн хугацаанд нийт бүртгэгдсэн дуудлага мэдээллийн 3,771 нь зөрчлийн шинжтэй байсан бол 229 нь гэмт хэргийн шинжтэй байв гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Мөн
- Эрүүлжүүлсэн 478,
- Хүний биед халдах 178,
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 221,
- Хулгайлах 93,
- Гэр бүлийн хүчирхийллийн 352,
- Согтуугаар автомашин жолоодсон 411,
- Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 346,
- Оршин суугчдын амар тайван байдал алдагдуулах 217 зөрчил тус тус илэрсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн баярын өдөр бүртгэгдсэн дуудлагыг өмнөх өдөртэй нь харьцуулбал,
- зөрчлийн шинжтэй дуудлага 485-аар,
- гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 58-аар,
- согтуугаар автомашин жолоодсон зөрчил 39-өөр,
- эрүүлжүүлэгдсэн хүний тоо 40-өөр,
- олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах зөрчил 40-өөр,
- хүний биед халдах 8-аар тус тус нэмэгджээ.
Харин хулгайлах гэмт хэргийн дуудлага 1-ээр, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 5-аар буурсан байна.