Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгджээ
2022/03/10
Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа тул эцэг эхчүүд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байгаарай!
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг тус яамнаас зөвлөсөн юм.
Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин юм. Ялангуяа бага насны хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг.