219 шинэ тохиолдол PCR-аар батлагдсан. Эндэгдэл бүртгэгдээгүй
2022/03/11
Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 219 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 137 нь Улаанбаатар хотод,
- 82 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас өнгөрсөн хоногт эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,005 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,996 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 237
- Хүндэвтэр – 660
- Хүнд - 96
- Маш хүнд – 12 хүн байна