175 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
2022/03/12
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 175 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 96 нь Улаанбаатар хотод,
- 79 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
- Нийт нас баралт 2,105 болсон байгаа юм.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 962 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 215 нь хүүхэд юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 229
- Хүндэвтэр – 622
- Хүнд – 102
- Маш хүнд – 9 хүн байна.