94 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ
2022/03/13
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 94 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 68 нь Улаанбаатар хотод,
- 26 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 946 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 205 нь хүүхэд юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 22
- Хүндэвтэр - 609
- Хүнд - 105
- Маш хүнд - 10 хүн байгаа аж.
Өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд нийт 2,105 хүн нас бараад байна.