92 тохиолдол шинээр бүртгэгджээ
2022/03/14
Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 92 тохиолдол шинээр батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 60, орон нутагт 32 нь бүртгэгдсэн байна.
Халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.
Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 205 хүүхэд, 45 жирэмсэн эмэгтэй гээд нийт 928 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 3,345 хүн байна.
Эмчлүүлж буй иргэдийн 9 нь нэн хүнд, 97 нь хүнд, 604 хүн хүндэвтэр оноштой.
Орон нутгийн хувьд зургаан аймагт л халдвар бүртгэгджээ. Тодруулбал Архангайд 1, Баян-Өлгийд 4, Дундговьд 1, Өмнөговьд 16, Ховд аймагт 4 тохиолдол байна.