Монголын рок поп урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож дуулж хөгжимдхийн зэрэгцээ продюссер хийж “Sweetymotion” хамтлагийг гаргаж ирсэн хөгжмийн зохиолч Б.Чинбат “One music” продакшныг байгуулан залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллахаар ажилдаа орсон билээ.

   “One music” продакшинд мэдээж “Sweetymotion” хамтлаг харъяалагдаж уран бүтээлээ туурвиж эхэлсэний зэрэгцээ “S4” хамтлаг болон дуучин Б.Жавхлантөгс, ятгын “Глисандо” хамтлагууд ч мөн харъяалагдаж уран бүтээлээ туурвиж байгаа юм. Ийнхүү “One music” продакшны дэргэдэх "S4" хамтлагийн залуусын "ACAPELLA" хэрхэн дуулсаныг та бүхэндээ хүргэж байна.