Бейсболын цохиур барьж танхайрсан үйлдэл гаргасан жолоочид торгох шийтгэл оногдуулжээ
2022/03/15
Энэ оны гуравдугаар сарын 3-ны 18:00 цагийн үед цахим сүлжээнд нэгэн бичлэг цацагдсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явсан “Приус-30” маркийн автомашины жолооч, зорчигч нар “Машиныхаа цонхоор хог хаялаа” хэмээн шаардлага тавьсан жолоочийг бейсболын цохиураар зодож, танхайрсан гэх.
Олны анхааралд өртсөн энэ хэргийг хуулийн байгууллагаас шалгаж дууссан байна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт автомашины цонхоор хог хаясан залуутай шаардлага тавьж маргалдан бейсболын цохиур барьж танхайрсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс холбогдогч нарт тус бүр 100 нэгжтэй тэнцэх торгох шийтгэл оногдуулжээ.
Зочин · 2022/03/16
Тэгээд хог хаясан этгээд нь танхайрсан юмуу ойлгомжгүй байна аа