Сурагч муухай бичсэн учраас “Цэвэрхэн бич” гээд гар руу нь зөөлөн цохисон гэв
2022/03/16
Олон нийтийн сүлжээнд хоёрдугаар ангийн охины гарыг улaaн нялга болгосон зураг мэдээлэл яваад байна. Тодруулбал, охины аав өөрийн цахим хуудсандаа “97-р сургуулийн 2а ангийн багш Цэрэнбадам шавь нараа 3oдcoн байна. Миний охин гарыг ийм болгосон байна. Гавьяат багш ийм зохисгүй үйлдэл гаргаж болох уу” гэж бичжээ.
Тухайлбал, хүүхдүүдээ жигд шугаманд бичсэнгүй гэдэг шалтгаанаар ийнхүү зодсон гэх. Энэ асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан бөгөөд салбарын сайд ч хандана гэдгээ ар гэрийнхэн нь мэдэгдээд байсан.
Тэгвэл хүүхэд зодсон гэх Цэрэнбадам багш "Намайг амарч байхад ээж нь залгасан. Тэгэхээр нь за би яваад очьё, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай бол явья гэхэд ээж нь хэрэггүй орой болчихлоо" гэж хэлсэн. Би гар руу нь цохиод авсан, гэхдээ тэр зураг шиг тийм аймаар болтол цохиогүй. Хүүхэд хичээлээ тараад явснаас хойш 10 цагийн дараа над руу залгасан. Тийм болохоор би өөрөө ч зодсон гэхгүй, хүн ч зодсон гэж хэлж чадахгүй. Хичээл орж байх үед би тухайн хүүхдийн хажууд очихдоо гарт нь хүрсэн нь үнэн. Гэхдээ би цахим сүлжээнд тавьсан зургийг хараад гайхсан. "Яасан муухай бичдэг юм" гэж хэлээд үзэг барьж байсан гарт нь хүрсэн. Би боловсролын салбарт 30 жил ажилласан хүний хувьд хүүхдээ бодож би яваад очьё, эмнэлэгт үзүүлье гэсэн" гэж тайлбарлалаа. Харин аав нь багшийг очьё гэхэд би таныг гэртээ оруулмааргүй байна, амьдралаа харуулмааргүй гэж хэлсэн тухай багш нэмж хэлэв.
Харин тус сургуулийн нийгмийн ажилтан "Багш бол гар хүрсэн. Гэхдээ цахимд тавьсан шиг тэгж улайтал нь зодоогүй гэсэн тайлбар хэлсэн. Тиймээс сургуулийн зүгээс багшид сахилгын арга хэмжээ авна. Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ ажиллах байдал, багшийн стресс ийм байдал үүсэхэд нөлөөлж байна. Манай сургуулийн нэг анги дүүргэлт 45-48 хүүхэдтэй байдаг" хэмээжээ.