Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 95 тохиолдол шинээр батлагджээ. Халдварын тохиолдлын 59 нь Улаанбаатарт, 36 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Эмнэлэгт 727, гэрийн хяналтад 2,427 иргэн эмчлэгдэж байгаагаас 153 нь хүүхэд бол жирэмсэн эх 33 байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Эдгээр иргэдээс 15 нь нэн хүнд оноштой байна.

Орон нутгийн хувьд 11 аймагт халдварын тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн өдрүүдэд халдварын улмаас эндэгдэл гараагүй сайн мэдээтэй байна.