Дэлхийд нэртэй 50 гаруй топ хөрөнгө оруулагч Монголд ирнэ
2022/03/21
Засгийн газар 2022 оны хоёрдугаар сарын 14-нд цар тахлын шар түвшинд шилжих тогтоолыг баталсан. Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын хөрөнгө оруулагчдыг урьж байгаагаа зарласан.
Тэгвэл Монголыг сонирхсон олон улсын хөрөнгө оруулагчдын идэвх сэргэж, зохих судалгаа хийж байгаа тухай таатай мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сард дэлхийд нэртэй 50 гаруй топ хөрөнгө оруулагч Монголд ирж үйл ажиллагаа эхлүүлэхээр болсон байна.
Энэ нь Засгийн газрын дээрх шийдвэрээс гадна, Монгол дахь хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэж буйтай холбоотой юм байна. Тухайлбал, “Рио Тинто” групп нь “Туркойз Хилл”-ийн 49 хувьд ногдох хувьцааг жижиг хувьцаа эзэмшигчдээс худалдан авч, Оюу толгой төслийн 66 хувийг эзэмшихээр болж байна. Эдгээр нь олон улсын хөрөнгө оруулагчдад тодорхой нөлөө үзүүлсэнийг шинжээчид хэлж байна.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2022/03/21
Гадны хөрөнгө оруулагчид ирвэл сайн байна тэдэнд нөгөө төрийн хүнд суртал олон виз зөвшөөрөл гар харсан эрхмүүд л саад болноо одоо яанаа
зочин · 2022/03/21
үргээчихгүй шиг байж байгаад үлдэхээр хөрөнгө салгаж вах л хэрэгтэй дээ хэн хэндээ ашигтай байвал