35 тохиолдол шинээр бүртгэгджээ
2022/03/21
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 35 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эдгээрийн 18 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт илэрчээ.
Гэрийн хяналтад 1,919, эмнэлэгт 565 хүн эмчлүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Эмнэлэгт 81 хүүхэд, 27 жирэмсэн эх эмчлүүлж байна.
Орон нутагт Баян-Өлгий, Өмнөговь, Ховд гэсэн гурван аймагт л халдвар бүртгэгджээ.
Улсын хэмжээнд дархлаа сэргээх III дахь тунд 1,030,054, IV дэх тунд 111,944 иргэн хамрагдсан байна.