Гуравдугаар сард 1,168 иргэн ОХУ-аас манай улсад иржээ
2022/03/21
Гуравдугаар сарын 1-20-ны хооронд гадаадын 38,535 иргэн манай улсын хилээр нэвтэрчээ. Үүний 31,865 нь монгол, 6,670 нь гадаадын иргэн байснаас 35 хувь буюу 2,332 нь ОХУ-ын иргэн байжээ.
Дээрх хугацаанд ОХУ-ын 1,168 иргэн хилээр орж ирсэн бол 1,164 иргэн хилээр гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед хилээр нэвтэрсэн ОХУ-ын зорчигчийн тоотой харьцуулбал нийт 1,427-оор буюу 1.5 дахин өссөн үзүүлэлт аж.
ОХУ, Украины дунд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор буюу хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд ОХУ-ын 842 иргэн манай улсад орж ирсэн бол 752 иргэн буцаад гарчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 626-аар буюу 60 орчим хувиар өссөн дүн юм байна.
2022 он гарснаас хойш 124,329 гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна. Эдгээр иргэний 22,766 нь гадаадын, 101,633 нь монгол иргэн байжээ. Харин ОХУ-ын 8,308 иргэн хилээр нэвтэрснээс 4,336 иргэн орж ирсэн бол 3,972 иргэн буцаад гарсан талаар ХХЕГ-аас мэдээллээ.