"Google translate" ашиглан МОНГОЛ иргэдийг цахимаар залилах болжээ
2022/03/23
Фейсбүүк олон нийтийн сүлжээнд АНУ, ИБУИНВУ, Европын холбооны улсын иргэн мэт хуурамч хаяг нээсэн этгээдүүд Монгол улсын ганц бие иргэдтэй танилцан дотносож, залилан мэхэлж байна.
Тухайлбал, “Би удахгүй их хэмжээний хөрөнгө өвлөж авна, би өөрөө дайн тулаантай улсад амьдарч байгаа учраас танд эд хөрөнгөө өвлүүлэх хүсэлтэй байна, Каргогоор эд хөрөнгөө явууллаа, Та тээврийн зардлыг нь төлөөд ав”, “Маш бага хүүтэй, их хэмжээний зээлийг түргэн шуурхай хугацаанд гаргаж өгнө” гэх мэт аргаар хуурч иргэдээс их хэмжээний мөнгийг залилах явдал ихэслээ.
Дээрх гадаад улсын иргэд нь Монгол улсын иргэдтэй Google Translate буюу цахим орчуулгын хэрэгсэл ашиглан харилцдаг. Харин мөнгийг нь олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээнүүдийг ашиглан Филлипин, Индонез зэрэг Зүүн өмнөд Азийн орон руу шилжүүлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн гадаад нэртэй, хуурамч хаягтай гадаад улсын иргэдтэй танилцахгүй байж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлнэ үү.
Зочин · 2022/03/23
тийм юманд хууртаад хохь нь гэж бодож бн