Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийн алдартай одой циркчид манай оронд тоглолтоо сонирхуулахаар хүрэлцэн иржээ.

Одой циркчид манай оронд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг болон баавгай, нохой, хонь, ямаа гэх мэт 20 гаруй төрлийн амьтны хамт хүрэлцэн ирж, Монголын циркчидтэй хамтарсан тоглолтоо хүүхэд багачууддаа толилуулах гэж байна.

Дэлхийд ганцхан одой циркчид 20 жилийн тэртээ Монголын үзэгчидтэй уулзаж байсан бөгөөд энэ удаагийн "Бяцхан оддын гайхамшиг" тоглолтоо өнөөдрөөс эхлэн зурагдугаар сарын 1-н хүртэл тоглох юм.

 Уг тоглолтын тасалбарын үнэ 10-25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.

Д.Ана