Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав амгалан нойрсох болтугай
2014/05/24
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав таалал төгсч, Монголын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохилоо.
Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав нь 1926 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Тэрээр Москва хотын П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд сургуулийг найрал дууны удирдаач, Хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцан төгсч, 1960-1963 онд Улсын Хөгжимт Драмын Театрт найрал дууны багш, 1963 -1975 онд УДБЭТ-н Уран сайхны удирдагч, 1975 оноос УАДБЭЧ -ын Дарга, 2004 он хүртэл тус чуулгын зөвлөхөөр ажилласан байжээ.
Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав бид бүгдийн сайн мэдэх "Маамуу нааш ир", "Би чамд хайртай", "Дурлал хайрыг минь дамжуулаасай" ,"Усны Тунгалаг тамирын гол", "Охидын уянга", "Хэрлэн" зэрэг сэтгэлд хоногшсон дуунаас эхлээд дуурь, бүжгэн жүжгийн олон арван уран бүтээлийг туурвисан Монголын хөгжмийн урлагийн тулгын гурван чулууны нэг гэгддэг агуу суу билэгт хөгжмийн зохиолч байсан билээ.
Нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1951 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цолыг тус тус хүртээсэн юм.
Талийгаачийн ах дүү, төрөл төрөгсөд, түүнийг хүндлэн дээдэлж, авьяас билэгийг нь хайрлаж ирсэн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай
Зочин · 2014/05/26
uneheer aguu buural um maanii budmi hum
Зочин · 2014/05/26
Маа****** н****** ир манайд хоёулаа тоглоёАав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүүМорь унаж давхияа Машин бариж явъяа...өөрөө өөртөө ийм л гоё дуун суврага босгож дээ
Зочин · 2014/05/26
Biy n vgvi bolsonch bvteel n monh...monhiin bvteeltei hvn hezeech vhedgvi ym
Зочин · 2014/05/26
Зочин · 2014/05/25
um mani ***mii hum
Зочин · 2014/05/25
ta mini amgalan taiwan noirsdo
zochin · 2014/05/25
Burhny orond turuurei ta. Mongolyn mini negen saihan gegeeleg, oyunlag hun bilee. Uneheeriin hiisen yumtai, buteesen buteeltei aguugaas aguu hun. Um ma ni *** mi hum.
b · 2014/05/25
yNheer AUGAA HYN baisan um Ard tymnii sod hymyysiin neg UM MANI BADMI HUM
Зочин · 2014/05/25
um sain amagalan noirsog
Зочин · 2014/05/25
Um maani ***mi hum
Зочин · 2014/05/25
um maanii ***mi hum
1213 · 2014/05/25
Дахин та минь бидэндээ төрөөрэй. Маш том гарз.
1213 · 2014/05/25
Дахин та минь бидэндээ төрөөрэй. Маш том гарз.
1213 · 2014/05/25
Дахин та минь бидэндээ төрөөрэй. Маш том гарз.
Зочин · 2014/05/25
huurhiiduu
Зочин · 2014/05/25
aguu
Зочин · 2014/05/25
Mundag hun baij bilee.Um sain amgalan noirsdoo ta mine.
Зочин · 2014/05/25
U ma ni *** mi hum
Зочин · 2014/05/25
XOORXIIDOO YM CAIN AMGALAN NOIRCDOO.