Улаанбаатарт 61, орон нутагт 42 тохиолдол нэмж бүртгэгдлээ
2022/03/25
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 103 тохиолдол батлагджээ. Үүний 61 нь Улаанбаатарт, 42 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Халдварт өвчний улмаас 420 хүн эмнэлэгт, 1,280 хүн гэртээ эмчлүүлж байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Нэн хүнд 15,
- Хүнд 41,
- Хүндэвтэр 274,
- Хөнгөн оноштой 90 хүн байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Эмнэлэгт байгаа иргэдийн 57 нь хүүхэд бол жирэмсэн эх 19 байна.
Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Орхон, Өмнөговь зэрэг зургаан аймагт коронавируст халдвар бүртгэгджээ. Бусад аймагт халдварын тохиолдол гараагүй байна.