Коронавирусийн халдварын 73 тохиолдол батлагджээ
2022/03/26
Коронавирусийн халдвараар өнгөрсөн хоногт 73 хүн өвчилсөн нь PCR-аар батлагдсан байна. Үүнээс
- 44 нь Улаанбаатарт
- 29 нь орон нутагт бүртгэгджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 378 байгаа бол гэрийн хяналтад 1,261 иргэн байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн
- 61 нь хүүхэд
- 14 нь жирэмсэн ээжүүд байгаа аж.
Нийт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын хувьд
- 74 нь хөнгөн
- 246 нь хүндэвтэр
- 45 нь хүнд
- 13 хүн нэн хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.