ШӨХТГ-аас кино театруудад гарч буй монголын уран сайхны киноны ашиг орлогын жагсаалтыг долоо хоног бүр гаргадаг.  Энэ сард таван шинэ кино театрын дэлгэцээр үзэгчдэд хүрч байгаа.

Тэгвэл энэ долоо хоногийн жагсаалтыг “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны кино тэргүүлжээ. Харин дөрвөн долоо хоногийн турш ашиг орлого өндөртэй байгаа “Үргээлэг” уран сайхны кино удаалсан байна. Кинонуудын орлогын жагсаалтыг хүргэж байна. Энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийсэн “Улаан пальто”, “Бардо” кино зөвхөн Тэнгис кино театрт гарч байгаа юм.

1. Хүүгүй ломбард-  50.221.768

2.Үргээлэг- 45.851.326

3. Луйвар- 17.235.000

4. Улаан пальто- 2.337.229

5. Бардо- 910.868