Коронавирусийн халдвараар 25 хүн өвчилжээ
2022/03/27
Коронавирусийн халдвараар өнгөрсөн хоногт 25 хүн өвчилсөн нь PCR-аар батлагдсан байна. Үүнээс
- 13 нь Улаанбаатарт
- 12 нь орон нутагт бүртгэгджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 374 байгаа бол гэрийн хяналтад 1,214 иргэн байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн
- 53 нь хүүхэд
- 15 нь жирэмсэн ээжүүд байгаа аж.
Нийт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын хувьд
- 76 нь хөнгөн
- 239 нь хүндэвтэр
- 48 нь хүнд
- 11 хүн нэн хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.