"Орхидос" киногоор үзэгчдийн танил болсон жүжигчин А.Орхонтуулыг танина. Тэрбээр “Орхидос-1”, “Орхидос-2”, “Нар ойрхон жаргадаг” кинонд гол дүрд тоглож байсан юм.

Жүжигчин А.Орхонтуул нь Золжаргал охины дүрээр шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг  хүртэж байсан билээ. Тэгвэл залуу жүжигчин үзэгчидтэйгээ тун удахгүй шинэхэн уран бүтээлээрээ уулзах нээ. Тодруулбал, өнөөгийн нийгэмд хурцаар үгүйлэгдэж байгаа гэр бүлийн үнэ цэнэ, амьдралд тэмүүлэх сэтгэлээ, үнэнч нандин хайр сэтгэлийг сурталчилан ойлгуулах зорилготой "Хамгийн сайхан нь" УСК-нд гол дүрийн Заяагийн дүрд тогложээ.

        

Энэхүү кино нь инээдэм, утга уянга, хайр харуусал, адал явдлыг хоршуулан хоршуулан бүтээгджээ. Өнөөгийн залуус ямар гоё гэгээн мөрөөдөл зорилготой байдагийг, түүнийхээ төлөө хэрхэн тэмцдэг, тэвчээр хөдөлмөр хайр дурлал хүнийг хэрхэн хүмүүжүүлж хүн болгодгийг  "Хамгийн сайхан нь" киноны уран бүтээлчид үзэгчдэд хүргэхийг зорьсон аж.

Найруулагчаар нь Зохиолч: О.Батзориг /Шөнө дундын яриа/, продакшн Монгол Медиа групп, Очир фильм студи, Filmax entertainment, ISA BEATS хамтран бүтээжээ.

Гол дүрүүдэд жүжигчин А.Орхонтуул, "OPOZIT" хамтлагийн А.Гантулга, Г.Энэрэл нар мөн жүжигчин Р.Адьяа, Ц.Цэрэнболд нар тоглосон байна.

Д.Ана