Хөгжлийн Банкны найдваргүй найман зээлдэгчийн шүүхийн шийдвэр гарчээ
2022/03/29
Хөгжлийн Банканд 2019 онд хийсэн шалгалтын дараа Засгийн газрын 169 дүгээр тогтоол гарч, долоон гол үүрэг даалгаврыг өгсний дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Хөгжлийн Банк зээлээ төлөөгүй найдваргүй зээлдэгчийг шүүхэд өгч, 959.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас хойш дараах компаниудын шүүхийн шийдвэр гарсан байна. Үүнд
- QSC ХХК
- ТОСК ХХК
- Инсада Инстери ХХК
- Ган хүдэр орд ХХК
- Дэд бүтцийн инженеринг ХХК
- Мон лаа ХХК
- Эрд хул ХХК
- Болор шүр гэсэн компаниуд багтжээ.
Дээр дурдсан үүрэг даалгаврын хүрээнд дараах арга хэмжээ авч, өөрчлөлт гарсныг мөн танилцуулав.
- Арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг зогсоож, томоохон хөтөлбөрийг санхүүжүүлж байгааг зогсоох үүрэг өгсний дагуу Хөгжлийн Банкнаас 20 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй зээлийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан. 20 тэрбум төгрөг хүртэлх бага хэмжээтэй зээлийг Хөгжлийн Банкнаас олгохгүй байхаар болсон.
- Мэдээллийг ил тод байлгах талаар журам гаргасан. Үүнийг олон нийт танилцах боломж олгосон.
- ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах боломжтой болсон.
- Зээлийн үйл ажиллагааны журамд зээл хүсэгчийн хамаарал бүхий этгээдийн мэдээллийг тогтоох талаар өөрчлөлт оруулсан.
- Мөн барьцаа хөрөнгийг үнэлэх журамд өөрчлөлт оруулж, барьцаа хөрөнгөд тавигдах шалгуур шаардлагыг тусгасан.
- 2020 оны дөрөвдүгээр сараас Сангийн яам Хөгжлийн Банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд ТУЗ-ийг шинээр томилж, дотоод аудитыг өргөжүүлж, бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, чадавхжуулах талаар ажиллаж байна.
- Муу зээлдэгчдийг шүүх, хуулийн байгууллагад шилжүүлэх процесс Сангийн яаманд шилжиж ирснээс хойш бүх чанаргүй зээлдэгчдийг шүүх шүүхийн процесс үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны хувьцаа эзэмшигчийн эрх Сангийн яаманд ирснээс хойш үргэлжилж байгаа үйл явцыг танилцуулбал:
Нийт зээлийн багц 3.2 их наяд төгрөг 74 зээлд хамаарч байгаагаас 1.75 их наяд төгрөгийн зээл бүхий 46 зээлийн гэрээг хуулийн байгууллагад шилжүүлсэн.
Шүүхийн шатны явцад
- Анхан шатанд -10
- Магадлах шатанд - 1
- Хяналтын шатанд -6
- Шийдвэр гүйцэтгэл дээр -8 зээл байгаа бол
АТГ 10 зээл, Эрүүгийн цагдаагийн газар 3, Дүүргийн цагдаагийн газар 2 зээлийг тус тус шалгаж байна.
ВИДЕО: