Коронавирусийн халдварын 61 тохиолдол илэрчээ
2022/03/29
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 87 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатарт 61, орон нутагт 26 нь батлагдсан байна.
Халдварт өвчний улмаас 335 иргэн эмнэлэгт, 936 иргэн гэрийн хяналтад эмчлүүлж байгаа бөгөөд нэн хүнд оноштой 13 хүн байгааг ЭМЯ мэдээллээ.
Улаанбаатарт батлагдсан тохиолдлын тоо өмнөх хоногоосоо нэмэгджээ.
Эмнэлэгт 57 хүүхэд, 13 жирэмсэн эх эмчлүүлж байна.