Коронавируст халдварын 112 тохиолдол шинээр батлагджээ
2022/03/31
Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 112 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 27-оор өссөн үзүүлэлт юм.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 55 нь Улаанбаатар хотод,
- 57 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 292 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 889 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 47 нь хүүхэд бол 14 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн 11 нь нэн хүнд, 48 нь хүнд, 201 нь хүндэвтэр, 30 нь хөнгөн оноштой байна.
Орон нутгийн хувьд дөрвөн аймагт халдвар бүртгэгджээ.
Тодруулбал, Өмнөговь аймагт 44, Дорноговьд найм, Ховд аймагт таван тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.