2022 оны I улирлын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны дотор системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авна уу
2022/03/31
Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2022 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.