Хайртай дуучнаа байртай болгож чадлаа
2014/05/25
Хүнийг амьдад нь хайрлаж, алдаршуулна гэдэг хамгийн сайхан. Олны хайртай дуучин Н.Төмөрхуяг Монгол Улсын гавьяат хэмээх цолыг хүртсэн нь дээрх үгийн биелэл болсон гэлтэй. Төрийн тэргүүний мэдрэмжтэй зарлиг ард түмний хүсэн хүлээсэн цолыг баталгаажуулсан нь хэдхэн сарын өмнөх явдал.
Дуучин Н.Төмөрхуягийг гавьяат болсон өдөр нь соёлын тэргүүний ажилтан Д.Балдан тоглолтыг нь зохион байгуулах ажилдаа оржээ. Ийнхүү 18 жилийн дараа Н.Төмөрхуяг дуучин ард түмэнтэйгээ уянгалаг дуунуудаараа учран золгох боломж бүрдсэн юм.
Тоглолтыг санаачлан зохион байгуулагчид болон Н.Төмөрхуяг гавьяатын фэнүүд “Хайртай дуучнаа байртай болгоё” хэмээн уриалж, хандивын аян өрнүүлсэн. Тэд зорьсондоо хүрч чаджээ. “Хамаг Монгол” группын ерөнхийлөгч Нямбаяр УГЖ Н.Төмөрхуягт нэг өрөө байр бэлэглэсэн нь “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтын хамгийн том сюрприз байсан билээ. Ийнхүү Хэнтий нутгийнхан ард түмний хайртай дуучнаа алдаршуулан, урамшуулж, цаашид олон сайхан уран бүтээл хийх эрч хүч хайрлажээ.
Н.Төмөрхуяг гавьяат наадмаар ашиглалтанд орох шинэ байраа хүлээн догдолж суугаа бөгөөд тоглолтыг нь санаачлан зохион байгуулж, хамтран дуулсан дуучин Д.Балдан болон Хэнтий аймгийн удирдлагууд, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөн, дэмжиж тусалсан бүх хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.
Зочин · 2014/05/31
үнэхээр урлагийн хүний намба төрх соёлгүй хоосон толгой шүү дээ ичиж амьдармаар аа
зочин · 2014/05/27
архичин хүндээ. хэнтийханийг архичин болж гомдоож гутаасан. элбэгдоржийн ,ардчилалын буян гэж бод.ман-д санаатайгаа март,түүнээс ягдаа сайн дуучин биш шүү.адараагийн хөлийн чигчий хуруу.
Зочин · 2014/05/26
oroh orontoi bolj bval uchirtai shuu dee ***** hun l bish bol busdiin urmiig hug****gui blgui dee iim saihan ervh huch beleglej bga zaluu duuchdaa aldarshuulye humuuleg uils delgereh boltugai
Зочин · 2014/05/26
Одоо тогтмол орлоготой байж байрны мөнгөө төлөх хэрэг гарна шүү дээ Ах минь.