"Бразил 2014" хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний монгол дахь дэмжигчдийн уриа дууг монголын шинэ залуу хамтлаг дуучдын төлөөллүүд хамтран дуулж үзэгч сонсогчдод хүргэжээ.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хамрах цар хүрээ дэлхий даяар тархан хөгжсөн байдлаараа олимпийн наадмын дараа ордог томоохон спортын баяр юм. Тэрбээр дөрвөн жилд нэг удаа тохиодог энэхүү наадам нь энэ жил хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразил улсад зохион байгуулагдах болсноороо ихээхэн онцлог үйл явдал болж байна. Энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны сүлд дууг Испани гаралтай алдарт реппер Питбулл продюсерлэн хийсэн бөгөөд энэхүү дуу нь “We are one” нэртэйгээр дэлхий даяар цацагдсан билээ.

Уг наадмын гоё сайхныг бишрэн шүтдэг олон улс үндэстний хөгжөөн дэмжигчид өөр өөрсдийн хувилбараар энэ зун болох баяр наадмынхаа эгшиг аялгууг бүтээсээр байна. Тэгвэл эх оронд маань ч мөн олон мянган дэмжигчдийн чих сонорыг баясгах хөлбөмбөгийн спорт , дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг магтан дуулсан дуу төрсөн байна. Энэхүү уран бүтээлийн продюсерээр саяхнаас уран бүтээлээ туурвин чамгүй амжилттай яваа Реппер Данка ажилласан бөгөөд түүний хувьд дууг хоёр хувилбараар бүтээжээ. Энэхүү дуу нь Реппер Данка дуучин Баярцэнгэл нарын хамт дуулснаар “Бүгд нэг хэмнэлээр” нэртэйгээр, мөн реппер Данка акабелла поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн хамт дуулснаар “We are one” нэртэйгээр энэ зуны турш хөлбөмбөгийн панатуудыг хөгжөөх гэнэ. “Бүгд нэг хэмнэлээр” “We are one” дуунуудын видео клипийг “ROLL” entertainment студийн уран бүтээлчид хийж гүйцэтгэсэн бөгөөд тун цацагдахад бэлэн болжээ.