Коронавируст халдварын 83 тохиолдол батлагдлаа
2022/04/02
Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 83 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 47 нь Улаанбаатар хотод,
- 36 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 240 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 844 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 43 нь хүүхэд бол 10 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн 12 нь нэн хүнд, 53 нь хүнд, 145 нь хүндэвтэр, 30 нь хөнгөн оноштой байна.
Орон нутгийн хувьд гурван аймагт халдвар бүртгэгджээ.
Тодруулбал, Өмнөговьд 31, Дорноговьд дөрөв, Ховд аймагт нэг тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.