ХУВААРЬ: Хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгоно
2022/04/06
Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгийг олгох хуваарь гарсан байна.
Хуваарь ёсоор нийгмийн халамжийн тэтгэвэр, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж болон бусад хөнгөлөлт, тусламжийн мөнгийг дөрөвдүгээр сарын 14-нөөс олгох бол өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг 20-ноос өгч эхлэх нь.
Ахмадуудад өгдөг насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгийг дөрөвдүгээр сарын 26-нд олгоно.