60 гаруй залуусыг баривчилсан гэх мэдээлэл байна
2022/04/08
"Монголдоо сайхан амьдаръя" жагсаал Пүрэв гарагийн өдөр эхэлсэн.Үнийн өсөлтийг бууруулахад дорвитой арга хэмжээ авах, тэгш боломжоор хангах, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх гэхчлэн товчхондоо Засгийн газар ажлаа чанартай ажиллаж, хэмнэлтийн горимоо төр өөрсдөө баримтлахыг шаардсан юм.
Жагсаалын үеэр цагдаагийн байгууллагаас аюулгүй байдлыг нь хангахын тулд ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа.
Хэдийгээр жагсаал тайван үргэлжилж байсан ч цагдаагийн алба хаагчид Баасан гарагийн 04:00 цагийн орчимд жагсаалыг тараажээ.
Эх сурвалжуудын мэдээллээр 60 гаруй залуус баривчилсан гэх мэдээлэл байна. Тэгвэл өнөөдөр 09:30 цагаас Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдрийн жагсаалын үеийн нөхцөл байдал, хэдэн иргэн баривчилсан талаар мэдээлэл хийх зар тараалаа.