Гурван аймагт 42, Улаанбаатарт 44 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа
2022/04/08
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 86 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 44 нь Улаанбаатар хотод,
- 36 нь Өмнөговь аймагт,
- 4 нь Дорноговь аймагт,
- 2 нь Архангай аймагт тус тус бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 167 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 676 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн 12 нь нэн хүнд, 39 нь хүнд, 105 нь хүндэвтэр, 11 нь хөнгөн оноштой байна.