Ерөнхий сайд Төв талбайд жагсаж буй иргэдтэй 12.30 цагт СТӨ-нд уулзахаар боллоо
2022/04/08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв талбайд жагсаж буй иргэдийг 12.30 цагт Соёлын төв өргөөнд хүлээн авч уулзахаар болжээ.
Өчигдөр 10.00 цагт эхэлсэн жагсаал шөнийн 04.00 цагт тарсан. Харин өнөө өглөө 08.00 цагаас эхлэн иргэд Төв талбайд жагсаалаа үргэлжлүүлж байна.