Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилт тавин нийгмийн дундаж давхаргыг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр байна.

Дээрх ажлын хүрээнд Төрийн банк “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар,“Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ыг төлөөлж тэргүүн Д.Сувд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо.

зураг

 

Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд 2022 онд 21 аймгийн алслагдсан бүсийн иргэдийн санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог газар дээр нь хийх юм байна. Мөн талууд хамтран эрүүл мэндийн багц үйлчилгээ, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж хэвших, хөнгөлөлттэй, даатгалтай нөхцөлөөр эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг бий болгох зорилготой аж.

Мөн Төрийн банкнаас салбар нэгжээрээ дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд суугаа иргэддээ банкны үйлчилгээгээр дамжуулан эрүүл мэндийн бүх талын үйлчилгээг хөнгөлөлттэй даатгалтайгаар авах боломжийг нээж өгнө, хэмээн хоёр тал үзэж байгаа юм байна.