“Лонхон доторхи урлал” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2014/05/25
Лонх арт ТББ-ын захирал, уран бүтээлч Б.Цэвэгсүрэн нь “Лонхон доторхи урлал” нэртэй бие даасан анхны үзэсгэлэнгээ 2014 оны 05-р сарын 26-28-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна.
Лонхон доторхи энэхүү урлалын төрөл нь монголд анхдагч бөгөөд лонх хэмээх хүн төрлөхтний хэрэглээний бүтээгдэхүүн дотор зөвхөн согтууруулах ундаа бус түүнд амьд бүтээл, амьдралыг цогцлоох боломжтойг харуулж сүүдэр доторхи гэрлийг бүтээлүүдээрээ илэрхийлэхийг зорьжээ.
Уг үзэсгэлэнд монгол орны байгаль цаг уур, амьдрап ахуй, их хотын хэмнэл зэргийг бэлэг дурсгал байдлаар, лого, өгүүлэл, зохиомж зэргийг уран бүтээлчийн сэтгэмжээр илэрхийлсэн 100 орчим бүтээл дэлгэгджээ.
Лонх буюу шилэн дотор зөвхөн архи дарс биш монгол хүний оюуны үнэт бүтээл байж болно гэдгийг, аливаа зүйлийг эерэг өнцгөөр харах төлөвшилийг нийгэмдээ түгээж байгаа нь энэхүү үзэсгэлэнгийн агуулга болж байна.
“Лонхон доторхи урлал” үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч, дэмжигчээр Вlue Мооп арт галерей, Sound of Mongolia компаниуд хамтран ажиллаж байна. Аливаа зүйлийн анхдагч болж чадна гэдэг амжилтын эхлэл болж байдаг. Лонх буюу шилэн дотор зөвхөн архи дарс биш монгол хүний оюуны үнэт бүтээл байж болно. Мөн энэхүү үзэсгэлэн Capital House үзэсгэлэнгийн танхимд 2014.05.28-29-ны хооронд үргэлжлэх юм байна.
Уг үзэсгэлэн 2014 оны 05-р сарын 26-05.29-ны хооронд “Вlue MoonГ арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжпэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 9906-6043, 8811-4729 дугаарын утсаар лавлана уу.