Тавдугаар давхрын цонхоор хөлөө унжуулан сууж байсан хүүг аварчээ
2022/04/15
Дархан-Уул аймгийн Дархан сумын VIII багийн таван давхар орон сууцны барилгын тавдугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын14-ний 17:15 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 17:18 цагт очиж тус байрны оршин суугч иргэн А-гийн таван настай хүүг эсэн мэнд буулгаж, ээжид нь шилжүүлэн өгсөн байна.
Энэ талаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, Хүүхэд тавдугаар давхрын цонхоор хөлөө унжуулан сууж байсан. Аврагчид орон сууцны дээрээс аврах олс ашиглан бууж, хүүг аюулгүй болгосон.
-Хүүхэд гэртээ ганцаараа байсан уу?
-Тийм ээ. Цонхондоо хамгаалалтын тор хийгээгүй айл байсан. Хүүг гэрт нь оруулаад ээжийг нь утсаар дуудаж, хүлээлгэж өгсөн гэв.