Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "төр данхайж буй" асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. 

Тэрбээр, "Төрийн алба хаагчдын орон тоо хэт томроод байгаа нь шинээр барьж байгаа цэцэрлэг, сургуультай холбоотой.

Өнгөрсөн дөрвөн жил хоёр, гурван ээлжтэй байгааг нэг ээлжид оруулна гээд баахан цэцэрлэг сургууль барьсан. Тэрийг дагаад төрийн үйлчилгээний алба хаагч нар асар олноор нэмэгдсэн.

Энэ дөрвөн жилд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссанаар 200 сургууль, 240 цэцэрлэг барих ёстой. Тэр цэцэрлэгүүдийн дийлэнх нь Улаанбаатар хот руу хандаж байна. Тэр цэцэрлэгүүд баригдах цагт төрийн захиргааны, үйлчилгээний алба хаагч хэдэн зуугаараа нэмэгдэнэ" гэв