Шинээр 76 хүн коронавирусийн халдвараар өвчилж, хоёр иргэн нас баржээ
2022/04/29
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 76 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 48 нь Улаанбаатар хотод,
- 28 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд уг өвчний улмаас 61-80 насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,110 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор улсын хэмжээнд 239 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 488 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 7
- Хүндэвтэр – 160
- Хүнд - 59
- Маш хүнд – 13 хүн байна.