Гаалийн ерөнхий газар болон Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, Нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн байрнаас өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр ЭЦА болон АТГ-аас хамтарсан нэгжлэг хийжээ. 

Шалгалтаар эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют илэрснийг авлигын холбогдолтой мөнгө байж болзошгүй гэж үзэж хураан авчээ.

Энэ талаар АТГ-аас тодруулахад шалгалтын үр дүн эцэслэн гараагүй үргэлжилж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.