Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт амралтын өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо
2022/06/18
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын энэ оны нөхөн болон дахин сонгууль маргааш буюу 2022 оны 6-р сарын 19-нд 07:00-20:00 цагийн хооронд болно.
Нийслэлд Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт нөхөн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахтай холбогдуулан Ням гарагт тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон тус дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн захирамжийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиглэлийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн байна.
Иргэн · 2022/06/18
Сонгууль гээч үгийг монгол хэлний үгийн сангсаас хасаа луйварчид уралддаг шавартай газар гээд хэлчихээч хайран мөнгө зардалшдээ