Ч.Сайханбилэг: Шинзо Абэ бидэнд “Загаснаас илүү загас барих арга”-ыг нь зааж өгсөн
2022/07/09
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Америкаас Шинзо Абэ нас барсан явдалд эмгэнэл илэрхийлжээ.
Тэрбээр "Монгол түмний хамгийн ойр хүний нэг Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ харамсалтайгаар амь насаа алдсанд Японы ард түмэн, түүний гэр бүлийнхэн, дотно бүх хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье!
Тэрээр Монгол Улсыг бодлого, улс төр, хөрөнгө санхүү, нийгэм эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн бүхий л салбарт бодитой дэмжиж ирсэн юм. Тухайн 2 улсын хамтын ажиллагааны хамгийн дээд хэлбэр нь Чөлөөт худалдааны гэрээ гэж боддог.
G7 буюу Дэлхийн хамгийн том эдийн засагтай 7 улсаас Ш.Абэ Ерөнхий сайд хамгийн анх удаа Монгол Улсыг маань тоож, Чөлөөт худалдааны анхны хэлэлцээрийг амжилттай дуусгах түүхэн боломж олгосон юм. Өөрөөр хэлбэл, бидэнд “Загаснаас илүү загас барих арга”-ыг нь зааж өгч тухайн эмнэлэг, нисэх буудал, зам гүүр барьж өгөхөөс гадна Монгол Улс илүү хөгжих, илүү орлого олох арга замыг засч, нээж өгсөн. Алсын хараатай бодлоготон байлаа.
Ганц энэ баримт л түүнийг гарцаагүй Монгол Улсын маань түүхэнд үлдэх Улс төрч гэдгийг хангалттай харуулна. Их, энгүй, эгэл хүн Та эх орныхоо хөрсөнд тайван нойрсоорой" гэжээ.
irgen · 2022/07/10
saihan bileg geech yu gej dongosood ch heregguishd. Mongol ulsaas holhon baij buyan bol . Chinii uchruulsan gai ,laig ard irged uurseer l bna. Arvan har nugeliig uldeelgui Mongol ulsad maani uchruulsan . Idsen uusan ,eh ornoo zarsan shulsan chini chamd bolon hoichid chini shingeesei bilee. Er ni bol '' ...SUVGAA BITGII SOLIOROI ...'' geed yavj bsan ajil chini ch chamd tomdoj bsiin shuu .Tsuvuun tsagiin gai .
Зочин · 2022/07/09
Сайранбилэг бол монгол хүн биш орогдол тонуулч баасаа хавчуулаад зугтаагч
УБ иргэд · 2022/07/09
Лалрын оргодол хулгайчыг шоронд хатаа. Хулгайлсан хөрөнгийг нь хурааж аваа
Зочин · 2022/07/09
Загас гуйдаг нь Сайханбилэг өөрөө л байсан байх даа. Өөр аятайхан үг эвлүүлээд хэлэхэд ухаан нь хүрэхгүй байгаа юм байх даа.
Аюур. · 2022/07/09
Хайран сайхан эр. Ом мани пад ми хум. Дараа төрөлдөө монголын ерөнхийлөгч болж төрөөрэй.