Коронавируст халдварын 121 тохиолдол шинээр илэрлээ
2022/07/17
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт /2022--7-16/ хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 121 тохиолдол шинээр батлагджээ.
Илэрсэн тохиолдлуудын
- 89 нь Улаанбаатар хотод,
- 32 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 931,160 болж нэмэгдэв.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд дөрөв, Өмнөговьд 28 тохиолдол бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 71 хүн эдгэрсэн бол одоогоор 1,150 хүн хяналтад байна.
Ташрамд дурдахад, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх зэрэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга болохыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй.