Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ С.Лавровтой тохиролцоогүй бол АИ-92 шатахууны үнэ 1340 төгрөгөөр нэмэгдэх байжээ
2022/07/19
2022 оны 4-р сараас 6-р сард АИ-92 бензиний зах зээлийн үнэ тонн тутамдаа 1110-1200 доллар болж, нэг литр АИ-92 бензиний жижиглэнгийн үнэ 3171-3493 төгрөгт хүрсэн билээ.
Иймээс газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газар шат дараалсан арга хэмжээн авч хэрэгжүүлсний үр дүнд 4-7 дугаар сард литр АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг 2390 төгрөг дээр тогтворжуулж, зах зээлд борлуулах үнээс нэг литр тутамд 781-1103 төгрөг буюу нийт 36 сая ам.долларын хэмнэлт буй болгосон аж.
Өнөөдрийн байдлаар АИ 92 бензин Сингапурын бирж дээр 1285 доллар байгаа.
Харин манай улс 840 доллароор авч буй ба энэ үнийг он дуустал хэвээр байлгахаар Засгийн Газар, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд С.Лавровын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохиролцсон байна. Хэрвээ энэ тохиролцоо хийгдээгүй буюу Сингапурын зах зээлийн одоогийн ханшаар тооцох юм бол шатахуун 1340 төгрөгөөр нэмэгдэн, 3690 төгрөгөөр зарагдах байжээ.
Э.Мягмар
sonin.mn