<span id="hs_cos_wrapper_name" class="hs_cos_wrapper hs_cos_wrapper_meta_field hs_cos_wrapper_type_text" style="" data-hs-cos-general-type="meta_field" data-hs-cos-type="text" >CCPA: What is Personal Information?</span>

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд баталж, энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж буй юм. Хууль хүчин төгөлдөр болоод ийнхүү дөрвөн сар орчмын хугацаа өнгөрсөн ч хэрэгжилт хангалтгүй байгааг “Глоб интернэшнл” төвөөс өчигдөр мэдээлэв. Тус төвөөс уг хуулийн хэрэгжилтэд мониторинг хийжээ. Үүний үр дүнгийн талаар хуульч, судлаач Л.Галбаатар “Хуульд 60 гаруй мэдээллийг ил тод байлгах ёстой хэмээн заасан. Үүнээс 44 нь төрийн байгууллагуудад хамааралтай мэдээлэл байна. Хуульд заасны дагуу эдгээр мэдээллийг ил тод болгосон, эсэхийг мониторингоор үнэлсэн юм. Ингэхдээ Улаанбаатар хотоос Сонгинохайрхан дүүрэг, орон нутгаас Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Ховд аймгийг хамруулсан. Мэдээллийн ил тод байдал Сонгинохайрханд 13, Ховдод 20, Баян-Өлгийд 38, Хөвсгөлд 61, Орхонд хамгийн өндөр буюу 82 хувьтай гарлаа. Эдгээрийн нэгдсэн дүн 43 хувь байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүйг харуулсан. Үндсэндээ төрийн байгууллагууд хуульд заасан мэдээллийг ил тод болгохгүй байна. Мэдээлэл авах гэсэн гурван хүсэлт тутмын нэгт нь л хариу өгдөг. Бусдыг нь хүлээн авдаггүй, мэдээллээ өгдөггүй” гэв. Өөрөөр хэлбэл, тэрбээр хуулийг баталчихаад л хэрэгжүүлэхгүй “хаячихсан” гэдгийг тодотголоо. Түүнчлэн уг хуулийг дагалдуулан гаргах журмуудыг батлахгүй, энэ чиглэлээр төрийн холбогдох байгууллагууд санаачилга гарган ажиллахгүй байгааг дурдав. Тухайлбал, Засгийн газрын түвшинд 13 журам батлах ёстойгоос тавыг нь өдий хүртэл гаргаагүй. Салбарын сайдын түвшинд дөрвөн журам батлахаас гурвыг нь одоо ч гаргаагүй юм байна.

Ч.Мөнхзул 

www.Unuudur.mn