Өнөөдөр /2022.09.07/ “Фантастик” продакшн Өргөө кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэх гэрээний талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр, “Манай Фантастик продакшны 15 дах уран бүтээл Зура 1 гэх кино маань Боловсрол телевизээр орон даяар цацагдсан. Зура 2 маань энэ есдүгээр сарын 09-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Мэдээж бизнесийн байгууллагын хооронд гэрээ хийдэг. Хоёр талын байгууллага хоёр талаасаа тохиролцох хэрэгтэй. Уран бүтээлчид сайн уран бүтээл хийхэд маш их зардал гаргадаг. Түүнийхээ зардлыг эргэж олохын тулд маш их эрсдэл үүрч ордог. Өргөө кино театрын талаас гаргасан гэрээтэй бид санал нийлээгүй. Зөрүүлээд бид өөрсдийнхөө саналыг өгсөн.

Хоёр талаасаа тохиролцоод Монгол Улсын бүх кино театраар гаргахаар болсон. Хоёр талын байгууллага хоёулаа л үйл ажиллагааг цаашаа явуулахыг боддог шүү дээ. Хэрэв гэрээний хүрээнд болохгүй зүйл байсан бол бид зориглоод Өргөө гэдэг кино театраар кино гаргахгүй байх шийдвэр хүрсэн байсан. Гэвч хувийн байгууллагууд тохиролцоод болчихсон” гэв.