Танилц: Ипотекийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур
2022/09/19
Хөдөө, орон нутагт шилжин суурьших ипотекийн зээлийн үлдэгдэлгүй иргэд болон тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн зээлийн хүүг гурав, урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даахаар болсон.
Тэгвэл урьдчилсан байдлаар орон нутагт хэрэгжүүлэх ипотекийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг танилцуулж байна:
-Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьшсан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй эсвэл тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа;
- Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
-Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
- Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байх;
- Барьцаалбар үйлдэх;
- Урьдчилгаа төлбөрийн шаардлагыг хангасан байх;
- Банкнаас тогтоосон бусад шаардлага;
Эх сурвалж: www.polit.mn