УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Халамжийг зорилтот бүлэгт олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого”-ын талаар танилцуулсан юм.

Энэ үеэр тэрээр Халамжаас хөдөлмөрт шилжих зорилтын хүрээнд хэдэн хэдэн ажлыг төлөвлөсний нэг нь нэг салбарын яамны ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах талаар дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "Чамлалтттай санагдаж магадгүй ч эхний ээлжинд 1520 өрх буюу манай яамныхны нэрлэдэгээр улны айлууд буюу үнэхээр ядуу байгаа. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэл тэтгэмж авдаг ядуурлын түвшингээс доогуур орлоготой 1500 өрхийг эхний ээлжид ядуурлаас гаргах зорилт тавьж байгаа. Энэ алхам руу зоригтой орохгүй бол болохгүй.

Бид улны буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Яаж хэрэгжүүлэхийг товч хэлэхэд эхний ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн үнэхээр ядуу байгаа, дэмжих шаардлагатай өрхүүдээ сонгож, тухайн гэр бүлд хөдөлмөр хийх чадвартай 18-55 насны иргэнийг хамруулна.

Хоёр сарын хугацаанд үргэлжлэх, үсчний мэргэжил эзэмшүүлж, үсчинд суудал түрээслүүлээд, тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх будаг, материалыг нь авч өгнө. Түүнээс гадна ар гэрийг нь хоёр жилийн хугацаанд харж үзээд, тухайн иргэнийг хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангаж өгнө. Энэ ажлыг энэ оны арваннэгдүгээр сараас эхлүүлнэ гэж үзэж байгаа.

Энэ загвар маань амжилттай болбол Монгол Улс үндэсний хэмжээнд ядуурлаас гарах загвараа амжилттай бий болгоно.

Хэрэв өөрөө ингээд хөдөлмөр эрхэлдэг болчихвол цалин голдог, ажлын байр нь таалагдахгүй байгаа энэ нөхцөл илаарших юм болов уу гэж бодож байна" гэв.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДОГООР СОНСОХ