Гашуунсухайтаар өчигдөр 110,000 тонн нүүрс экспортолсон нь өмнөх өдрүүдээс 25,000 тонноор нэмэгдсэн үзүүлэлт болов
2022/10/11
Гашуунсухайт боомтоор өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 10-нд 110,000 тонн нүүрс экспортод гарчээ.
Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25,000 тонноор давсан үзүүлэлт юм байна.
Түүнчлэн Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны 17:00 цагийн байдлаар нүүрс тээврийн 811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин зэрэг нийт 919 машин гараад байна гэж Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс мэдээллээ.
Манай улс оны эхний есөн сарын байдлаар 19 сая тонн нүүрс экспортолсон. Энэ нь төсөвт тусгасан 28 сая тоннын 68%-д хүрч буй дүн бөгөөд 2020 оны түвшнээс 4.1% доогуур байгаа юм.