Л.Оюун-Эрдэнэ: Уг нь 800 орчим сая төгрөгийн чартер нислэгийн зардлыг 40 сая төгрөг болгож хэмнэсэн
2022/10/14
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүс тус улсад ажиллаж, амьдардаг монгол иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МИАТ-ийн Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэгтэй холбоотой асуудалд товч тайлбар хийв.
Түүнийг ХБНГУ-ыг зорихдоо Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийг Берлинд буулгасан хэмээн нэр бүхий иргэн шүүмжилсэн. Харин энэ асуудалд МИАТ-ийн зүгээс тайлбар хийж, хүлцэл өчсөн юм.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид МИАТ-ийн онгоцоор ирэхдээ шүүмжлэлд өртсөн. Уг нь 800 орчим сая төгрөгийн зардлыг 40 сая төгрөг болгож хэмнэсэн юм. Бид мэдээлэлдээ ойлголтын зөрүү гаргасан. Гэхдээ иргэдийн хандлага зөв учраас энэ бол бухимдах зүйл биш. Яагаад гэвэл чартер нислэгээр ирдэг байсан соёлыг энгийн байдлаар зохицуулдаг болж байна" гэсэн юм.
toroon bolon hyniig muulah bys?....yndestenii erh asigiig yari!!! · 2022/10/17
chi bitgii hyz!!!!geleg ee!!!toriin yil hereg cham sig mald yamar hamaa baina;ali bolohoor toriin erhemyydiig myychlah chi hen bolood borgood bainaa:!!!!!manai ylas yndestenii erh asig gej neg gol chem baina!yyn deeree bainga zeregchen orsiyo?....
Zochin · 2022/10/14
OYUNERDENE HULGAICH HUTSAAD BAI.CHI MONGOLCHUUDAD MUN CH IH CAI, HUS NULIMS DAGUULJ BNA DA. Uuniihee UILIIN URIIG CHANGA HURTENEE.
Зочин · 2022/10/14
дандаа буруу ойлголт өгөх хүмүүс байдаг юм биш үү