Х.Нямбаатар: Ж.Батзандан эмнэлгийн тусламж хүссэн байна лээ
2022/10/14
УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэн төлөөгүй гэх асуудалтай холбогдуулан нэг сар цагдан хорьсон.
Тэгвэл Ж.Батзандан эмнэлгийн хяналтад байх шаардлагатай талаар хүсэлтээ холбогдох газруудад хүргүүлсэн байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар " Ж.Батзандан бид нар бол найзууд. АТГ-аас Ж.Батзандантай холбоотой асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татагдаад нэг сарын хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авлаа гэдэг шүүхийн шийдвэрийг сонссон. Ж.Батзандангийн биеийн байдал ямар байгаа талаар өмгөөлөгчөөс нь асуусан. Өнгөрсөн хавар хоёр удаа ходоод дурангийн болон өөр бас нэг хагалгаанд орсон. Ж.Батзандангийн зүгээс "Ходоодны дурангийн хагалгаанд орсон учир шүүрч цус алдах магадлалтай байгаа учир эмнэлгийн тусламж үзүүлээчээ" гэх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан гэх мэдээлэлтэй байна. Би өөрөө очоогүй, холбогдоогүй" гэсэн мэдээллийг өглөө.