Элбэг хэргийн эзэн Ц.Элбэгдорж нарсанд байх учиртай
2022/10/18
Өчүүхэн эрх ашгийн төлөө АН-ыг санаатай тараасан ахмадууд намын хойморт эргэн залрах санаатай энд тэндгүй уран донгодож явна. Тэдний нэг бол “МАНАН дэглэм”-ийн автор, “Шударга бусын хонгил”-ын эзэн Ц.Элбэгдорж юм. Төрийн бүхий л өндөрлөгт удаа дараа заларч явсан тэрбээр яах гэж АН-ыг бутархад нөлөөлж, журамт олон нөхдөө шоронд илгээв.
Гэтэл өдгөө тэтгэврийн насанд ирчихээд яах гэж эргэж ноцов гэхээр нэг л хариу гарна. Өнөө маргаашгүй “дээлээ нөмрөх” магадлал өндөр байгаа Элбэг АН хэмээх улс төрийн хүчний хамгаалалтад орох гэж байгаа гэх.
Ямар өөртөө “Ардчиллын хараацай”, “Анхдагч” гэх мэт нэр өгч, насаараа АН-ын нэр дээрээс өндөрт заларчихаад МАН-д элсье гээд очилтой биш. Үүнээс харахад зөвхөн өөрийнхөө төлөө сүүлчийн сумаа тавьж ахиад л АН-ыг дунд нь алалцуулахаар ирсэн нь илт. Тодотговол АН-ын төлөө, ардчиллын үнэт зүйлийг Монгол Улсад нутагшуулахаар зүтгэж яваа шинэ цагийн залуусаар давхар хамгаалуулах нь зүйтэй гэж үзжээ.
Тэр МАНАН-г байлгаж, өөрөө шоронгүй үлдэх гэсэн санааны үүднээс сүүлийн хэдэн жил энэ намын дунд хор гүйлгэсэн хүн. Өдгөө алба хашиж байгаа, урьд өмнө алба хашиж байсан олон эрх мэдэл бүхий нөхөд дэглэмийн автор, хонгилын эзнийг Ц.Элбэгдорж хэмээн тал талаас батлан хэлдэг. Ийн батлан хэлдэг ч “Шударга ёсыг тогтооно” хэмээн өндөрлөгт гарч ирсэн У.Хүрэлсүх тэргүүтэй эрхмүүд чив чимээгүй, Ц.Элбэгдорж нь эрх чөлөөтэй явна. Төрийн эрх мэдэлд байгаа нөхөд ямар ч албан тушаалгүй дугаар хорооны иргэн Элбэгээс айна гэж баймааргүй юм. Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын заналхийлэлд байхдаа хилийн чанад манаргаж явсан ч арга буюу 2020 онд эх орондоо хөл тавьсан. Ийнхүү цар тахлын хөл хорион дундуур зохион байгуулалттайгаар Буянт-Ухаад цэцэгтэй тосуулж, хөл хорионд байхдаа “Хонхны дуу”-гаар захиалгын эргэлт авч байгаа зэрэг нь ерөөсөө жүжиг хийгээд сүрийг үзүүлсэн хэрэг. Өөрөөр хэлбэл айдас л байсан. Түүнээс нам нэгтнээ хоморголон “намнаж” явсан Ц.Элбэгдоржийг АН-д тоох хүн нэг ч байхгүй. Гэтэл МАН-ын “Шударга ёс тогтоогчид” огт тоохгүй байгаа нь хачирхалтай.
Гэхдээ нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр чамгүй хугацаа өнгөрч байхад Ц.Элбэгдорж ямар нэг ял зэмгүй явж байгаагаас харвал өөрийнх нь үүсгэн байгуулсан МАНАН дэглэм нь амь бөхтэй оршиж, хонгилын сүлжээ нь төрийн дээд түвшинд ажилласан хэвээр байгаа гэж ойлгогдох болов. Тиймдээ ч МАНАН-таж байх үүднээс АН дотор багтаж, олон мянган гишүүдийн дэмжлэг авах гэж байна.
Энэ тухайд эргэн сануулахад Б.Хурцыг хил зөрчсөн хэргээр Францад хоригдож байхад хөтөлж ирээд Тагнуулын ерөнхий газрын даргаар тавьж, улмаар Д.Дорлигжав, Б.Эрдэнэбат нарыг Ерөнхий прокуророор дараалан томилсноор “Шударга бусын хонгил”-оо байгуулсан. Нэгэнт хонгилын эзэн болсон учраас МАНАН үүсэж таарна. Гэмт хэрэг өдүүлсэн АН, МАН-гүй түүнээс аврал эрэх болсон учраас хэрэгтнүүдийн нэгдлээс бүрдсэн МАНАН хэмээх бүлэглэл бий болсон хэрэг шүү дээ. Тэр Ерөнхийлөгчөөр ажиллах найман жилд Монгол Улсад ийм л хоёр дэглэм байгуулж өгсөн нь өнөөдөр амь бөхтэй оршиж байгааг олон хэрэг өдүүлсэн Ц.Элбэгдорж хэмээх нөхөр ял зэмгүй яваагаас давхар харж болно. Түүний өдүүлсэн хэрэг, өөрөөсөө холдуулж ялласан хүний тухай дурдана гэвэл урт хугацаа орно. Товчхон дурдахад Ерөнхийлөгч асан Х.Баттулга 178 хуудас бүхий материал Прокурорт өгсөн нь сураг алдарсан. Уг нь энэ тухайд нийслэлийн Прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байгаагаа албан ёсоор ч зарлаж байв. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-д байх эзэмшил 49 хувийг худалдаж авсан “Монгол зэс корпораци” компанид хууль бусаар давуу эрх олгосон.
Үүнээс улбаалан “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Б.Отгонбаатар нарын өдүүлсэн хэргийн цаана түүнийг бий гэдэг. Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг, 2012 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг олон хэрэгт тэр холбоотой. Гэм зэмгүй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн ажиллагааг Ц.Элбэгдорж зохион байгуулсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж хэлдэг.
Үүнээс гадна Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах гэж Ц.Элбэгдорж ах дүү амраг садангуудыг минь дарамталж байж намайг Ерөнхий сайдаас огцруулсан гэдэг. Түүнд Тавантолгойг авах санаархал байсан төдийгүй энэхүү санаархлын золиос нь Шадар сайд асан М.Энхсайхан болж, ялаа эдлээд дууссан. Ц.Элбэгдоржийн хувьд 2015 онд Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй, М.Энхсайхан сайдын түвшинд шийдчих асуудал хэмээн гүрийж, “Эм Си Эс” группын “Шиньхуай”-д өгөх сонирхолтой байсан учраас энэ асуудлыг будилуулсан гээд дурдавч барахгүй олон хэрэг өдүүлсэн хүн. Анх 2009 онд түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд зардлыг нь “Эм Си Эс” босгосон гэдгийг санах хэрэгтэй. Ёстой л элбэг хэрэг өдүүлсэн Элбэгийг АН-д бүү хэл наранд ойртуулмааргүй байгаа юм. Нарсанд байх учиртай хүн шүү дээ.
Х.Цэцэн
sonin.mn
Новш · 2022/10/18
Наранд л яваад байх юм
Бат инженер · 2022/10/18
Элбэгдорж шиг Монгол улсын олон улсын нэр хүндийг өндөрт өргөсөн хүн байхгүй байх шүү.
Зочин · 2022/10/18
nydend yzegdehgyi boloosoi,ene muu haraal idsen nobsiigee gej?.....
Зочин · 2022/10/18
zochin · 2022/10/18
yaridag torh shu
Зүчи · 2022/10/18
Х · 2022/10/18
Үнээн